Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Манай улсын иргэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт электрон тамхи татсан тохиолдол гарсан байна. Иймээс тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах сэрэмжлүүлгийг гаргасан байна.
Тодруулбал онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 10,000 хүртэлх юаниар торгох, тав хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг болохыг тодотгожээ.
Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам