Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 13-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр Алтай нуруунаас эхтэй Турган, Булган, Согоог, Ховд, Бодонч зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-90 см нэмэгдэж Үүр, Сагсай, Ховд, Хархираа, Булган болон Идэр голын эхээр үерийн түвшинг 10-70 см, Хариг, Согоог, Харбут, Буянт голууд үерийн аюултай түвшинг 5-20 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа ард, иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.