УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх асуудлыг хэлэлцэж, дэмжсэнгүй. Уг нь эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо өмнө нь дэмжсэн. Улмаар, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар дэмжилгүй унагасан юм. Мөн Даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, сонгуульд нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байх асуудлыг дэмжээгүй юм.
Улстөрийн намууд сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэх амлалтыг өмнө нь өгч байсан. Гэвч эрх баригчид амлалтаасаа ухарч, шийдвэрээсээ эргэж буцаж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТЫГ 40 ХУВЬ БОЛГОХЫГ ДЭМЖЭЭГҮЙ ГИШҮҮД:
Н.Энхболд
Д.Тогтохсүрэн
С.Бямбацогт
С.Амарсайхан
Х.Нямбаатар
Ж.Эрдэнэбат
Ц.Мөнх-Оргил