Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Маргааш эхлэх элсэлтийн ерөнхий шалгалтын өдрүүдэд шалгалт өгөх сурагчдын бүртгэлийн хуудсыг үндэслэн нийтийн тээвэр бүх чиглэлд үнэгүй үйлчилнэ.
Шалгалт зохион байгуулах хугацаанд шалгалтын төвүүдийн ойролцоох зам засварын ажлуудыг түр зогсоож, ус хязгаарлахгүй байх талаар төрийн болон ТББ-уудтай холбогдох хууль, журмын дагуу хамтран ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт даалгалаа.
Түүнчлэн шалгалт авах төвүүдийн цахилгаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, нийтийн хэв журмыг сахиулах, авто замын түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийг холбогдох албаныхан болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Улаанбаатар хотод энэ сарын 18 хүртэл үргэлжлэх шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх аж.