“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Цахим Өртөө” холбоо, Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл хамтран гадаадад суугаа 200,000 гаруй иргэдийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болох талаар мэдээлж байна. Тэдний зүгээс энэхүү асуудлын эсрэг “Бид төлөөлүүлэх эрхтэй” аяныг мөн зарлаад байна.
Цахим өртөө холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл мэдээлэл өгөх үеэрээ “2012 онд хамгийн анх гадаадад байгаа иргэд санал өгөх эрхтэй болсон. Гэхдээ гадаадад байгаа иргэд зөвхөн 38 хүртэлх хувийг л сонгох эрхтэй байна. Үүнээс гадна тойргийн сонгуульд санал өгөх эрхгүй байгаа нь үндсэн хууль зөрчиж байгаа гэсэн үг. Монгол улсын иргэд хот, хөдөө, гадаад хаана үл байгаагаасаа шалтгаалан тэгш сонгох эрхтэй. 2022 оны судалгаагаар Монгол улсаас гадаадад суугаа 200 мянган иргэд жил бүр 500 гаруй сая төгрөгийг Монгол улс руу шилжүүлдэг.
Энэ нь эх орондоо эдийн засгийн маш чухал эргэлт, хувь нэмрийг оруулдаг гэдгийг харж болно. Тиймээс гадаадад байгаа иргэд сонгуульд тэгш оролцох эрхтэй гэсэнсаналыг УИХ-д санал оруулж байна. Гадаадад байгаа иргэдийн асуудлыг Гадаад хэргийн Яам хариуцдаг хэдий ч хангалтгүй төвшинд байна. энэ асуудал дээр зайлшгүй төрийн бодлого дутагдаж байна шүү дээ. Дэлхийн 190 гаруй улсаас 115 улс гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрхийг нь хангадаг. Жишээлбэл шуудангаар саналыг нь явуулах, онлайнаар авах гэх мэт олон аргыг ашиглаж байна. Манай улс хэрэгжүүлэх бүрэн боломж бий. Тиймээс сонгох эрхээ эдлэхийг хүссэн 200 мянга гаруй залуусыг төлөөлөх УИХ-ын гишүүн хэрэгтэй байна.” гэв.