Хурд хамтлагийн 30 жилийн ойн тоглолтод хүндэт харуулууд жагссанд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь Хүндэт харуул бол Төрийн болон цэргийн ёслолын үйл ажиллагаанд оролцдог, журамд зааснаас бусад үйл ажиллагаанд оролцох нь хуулиар хориотой юм.
Тэгвэл энэ талаар Хурд хамтлагийн бөмбөрчин Д.Ганбаяр, “Арван цэрэг манай тайзан дээр гарсан нь үнэн. Тарийн ёслол хүндлэл гэдэг маань буу зэвсгээ агсаад 180-аас дээш хүний тоонд хүндэдтгэлийн зэрэг явж байдаг. Бид эх орон, ард түмэн, амьдралын төлөө дуулж ирсэн. Дуулах ч болно. Эх орон дууны хүч гэж маш том агуулгатай зүйл байгаа. энэ зүйл бол нэг талаасаа уриа, нэг талаасаа бахархал шүү дээ. Би гадаад хүндэт харуул авч ирж жагсаагаагүй. Энэ бол жижигхэн хүндлэл. Үүнийг манайхан зөв ойлгох хэрэгтэй. төр бол ард түмэн шүү дээ. Би ард түмнээ, бас уран бүтээлээ хүндэтгэсэн. Түүнээс биш төрийн ёслол хүндэтгэлийн хязгаарлуу ороогүй. Эх орондоо хайртай л бол үүнийг шүүмжлээд байх зүйл биш юм. бүх зүйл зөвшөөрөлтэй журмын дагуу л явсан. Өчүүхэн жаахан зүйлийг миний ард түмэн зөвөөр хүлээж аваарай. Хурд хамтлаг бол Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдгийг мэддэг ийм л хамтлаг” гэв.