Ням гарагт Австралийн Сидней хотоос хойд зүгт орших бүс нутагт 50 гаруй хуримын зочин сууж явсан автобус онхолдож, 10 гаруй хүн амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ.
Энэ ослын улмаас мөн 25 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын шалтгаан тодорхой болоогүй ч тойрог замд осолдсон байх магадлалтайг албаныхан хэлж байгаа юм. Түүнчлэн автобусны жолооч 58 настай эрийг саатуулсан аж. Австралийн ерөнхий сайд Энтони Албанез энэ хэрэгт харамсаж буйгаа илэрхийлж, хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.
Хэрэг болсон “Hunter Valley” бүс нутаг нь Австралид дарсаараа алдартай бөгөөд үүнээс нь ч болоод амралтын өдрүүдээр үйл ажиллагаа, хурим найр ихээр болдог байна. Хохирогчдын дунд хүүхэд байгаагүйг албаныхан мөн мэдээллээ.