Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл өгч байна. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Л.Гантөмөр зээл авчээ гээд ярьж байна. Гэтэл энэ нь зах зээлийн зарчмаараа л явсан асуудал. Ер нь Монголд бизнес эрхлэгчид рүү дайрдаг байдал хавтгайрлаа. Харин “Боловсролын зээлийн сангаас АН-ын дарга Л.Гантөмөрийн хүүхэд зээл авчээ” гэдэг асуудал дээр бид “Хүүхэд нь шалгуураа хангаад авсан” гэсэн ерөнхий мэдээлэлтэй байна. Тухайн үедээ зээлийг өгнө гэх журам нь ямар байсан юм, түүгээрээ л явна. Сөрөг хүчнийг зориудаар харлуулах асуудал их байна. Сөрөг хүчнийх бол бурхан байсан ч буруутан болох нь ээ. Сонгууль дөхсөн учраас Г.Гантөмөрийг харлуулж байгаа байх гэсэн байрь суурьтай байна” гэлээ.