Үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо,"Гэгээн арвай" клубын тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул Казакстаны Алмата хотноо хэдхэн хормын өмнө өндөрлөсөн Ази тивийн аварга шалгаруулах XVIII дахь удаагийн тэмцээний эмэгтэй ангилалд хүрэл медаль хүртлээ.
Их мастер Б.Мөнгөнтуул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр 2023 оны "ДЭЛХИЙН ЦОМ" тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулсан байна.
Тэмцээний эмэгтэй ангиллыг чансаагаараа тэргүүлсэн Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 9 өрөг тоглож 6.5 хожилтой гутгаар байранд бичигдэж тивийн медальтан боллоо. Тэрээр тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн Монгол улсын хоёр дахь медалийн эзнээр ийнхүү тодорлоо.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо