Архангай аймгийн Хотонт сумын 100 жилийн ойд зориулсан Ах дүү гурван улсын цолтны нэрэмжит “Удмын бахархал” Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан боллоо. Барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хатант интернэшнл” ХХК, УСУГ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Эрдэнэхүүгийн Мөнхжаргал түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод Монгол” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэлээ.
Дөрөвт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, "Шижир Гоульд" ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Хос шаргатан” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн начин М.Баяржавхлан нар шалгарлаа.
Долоод улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн арслан Н.Дашдаваа, аймгийн начин Д.Төрбаяр нар үлдэв.
Ийнхүү намрын нээлтээс хойшхи 104 дэх удаагийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл бөхийн, өргөө ашиглалтад орсон цагаас хойш хамгийн олон барилдаан болсон улирал байлаа.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо