
Амазоны ширэнгэн ойд онгоц осолдсоноос сар гаруйн дараа эсэн мэнд олдсон дөрвөн хүүхэд кассава гурилаар амь зогоож байсан гэж Колумбын цэргийн тусгай хүчний албаны хүн мэдээллээ.
Тодруулбал, хүүхдүүд гурван кг “фарина” хэмээх том ширхэгтэй кассава гурил идэж байжээ. Энэ гурилыг Амазоны уугуул овгууд хэрэглэдэг аж. Тэд хоол тэжээлийн дутагдалд орсон боловч аврах багийнхан олоход бүрэн ухамсартай байсан гэж тэр албаныхан мэдээлжээ. Хүүхдүүд 0-13 настай ба тэднийг яаралтай Колумбын нийслэл Боготагийн эмнэлэгт нисдэг тэргээр хүргэсэн байна. Эмнэлгийн мэдээлснээр тэд шингэн алдаж, "хоол идэж чадахгүй" хэвээр байгаа ч эрүүл, аюулд өртөөгүй байна. Колумбын Батлан хамгаалахын сайд Иван Веласкес эмнэлгийн гадаа цугларсан сэтгүүлчдэд хандан хүүхдүүдийн эрүүл мэндийг тогтвортой байлгах нь хамгаас чухал байгааг хэлжээ. Хүүхдүүдийн ээж Магдалена Мукутуй Валенсиа тавдугаар сарын 1-ний өдөр болсон онгоцны ослоор амь үрэгдсэн ба энэ ослын улмаас тус онгоцны нисгэгч тэргүүтэй олон хүн амь үрэгджээ. Харин хүүхдүүд ослын газар олдоогүй тул Колумбын тусгай хүчний 100 гаруй цэрэг, 70 гаруй уугуул скаутынхан ойн гүнд асар том эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Эцэст нь тэр дөрвийг ийн модгүй газраас эсэн мэнд олжээ.
Эх сурвалж: CNN