Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байгалийн ухааны хичээл дээр төрөл бүрийн туршилт хийх, зурагт самбарыг бодитоор үзэх шаардлага тулгардаг. Гэсэн хэдий ч ийм боломж бүрддэггүй. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд ч нарны аймгийн гарагууд болон байгалийн үзэгдлүүдийг энгийнээр тайлбарлаж өгөх хэрэгцээ шаардлага бий. Тэгвэл энэ асуудлыг AR технологийн тусламжтайгаар шийдсэн байна. 2015 оноос хойш AR технологи хөгжүүлж байгаа “Аргун” компани боловсрол төслөө хэрэгжүүлж, улсын хэмжээнд 100 гаруй сургууль, цэцэрлэгийг AR технологид суурилсан ном, зурагт самбар, хэрэглэгдэхүүнээр хангаад байгаа юм байна.
Энгийн тайлбарлавал AR технологи гэдэг нь ямар нэгэн тусгай хэрэгсэл шаарддаггүй. Ханын самбар руу гар утсаа чиглүүлж, тусгай аппликэйшн ашиглан QR кодыг уншуулснаар тухайн зүйлс таны гар утасны дэлгэцэнд бодитоор гарч ирдэг байна. Харин VR технологи нь заавал тусгай хэрэгсэл шаарддаг. AR технологи гар утаснаасаа бүгдийг бодитоор мэдрэх боломжийг олгож байна. Жишээлбэл, энд байгаа нарны аймгийн зураг руу гар утсаа чиглүүлэхэд зураг нь бодит мэт харагдаж, тайлбарыг нь ч багш нь ярьж өгөх юм байна.
“Аргун” комппанийн маркетинг хариусан менежер Б.Амаржаргал “Энд байгаа нарны тойрог замын нэгэн адилаар бүх зүйлийг хүүхдүүд бодитоор харах боломжтой. Энэ замбарууд маань тун удахгүй улсын хэмжээнд боловсролын цахим дэлгүүрт орох боломж бүрдэж байгаа. Ингэснээр хүссэн сургууль бүхэн авч ашиглаж болно. Судалгаа хийж үзэхэд, “AR” технологид суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн нь сургалтын чанарыг 4 дахин сайжруулсан, сурагчдын сурах сонирхлыг 87 хувиар дээшлүүлж байна” гэсэн үр дүн гарсан. Ийм өндөр өгөөжтэй байгаа учраас багш, сурагчдын хайртай бүтээгдэхүүн болж чадсан. AR технологиор бүтээгдсэн сургууль, цэцэрлэг байвал манай Argun education, Argun AR Mongolia гэсэн фэйсбүүк пэйж хуудсууд руу хүсэлтээ гаргах боломжтой. Бид хурдан хугацаанд хариу өгч, хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.