Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский улс орон нь Оросын эсрэг сөрөг довтолгоогоо эхлүүлснийг хэллээ.
Тэрбээр “Сөрөг довтолгоо, хамгаалалтын ажиллагаа явагдаж байна” гэсэн аж. Гэхдээ сөрөг довтолгоо аль үе шат, мужид явагдаж байгаа талаар дэлгэрэнгүй яриагүй байна. Украины цэргүүд зүүн талаараа Бахмут, өмнөд хэсэгт Запорожийн ойролцоо давшиж, Оросын бай руу алсын зайнаас цохилт өгсөн гэх мэдээлэл бий. Гэхдээ фронтын шугам дахь бодит байдлыг тодорхойлоход хэцүү байгаа ба дайтаж буй хоёр тал нөхцөл байдлын талаар өөр өөр мэдээлэл өгч буй юм.
Тодруулбал, Украины тал давшилт амжилттай байгаа гэсэн бол Оросын арми энэ дайралтын эсрэг тэмцэл нь сайн байгаа гэжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гаригт өгсөн ярилцлагадаа Украины арми довтолгоогоо эхлүүлсэн ч энэ оролдлого нь амжилтгүй болж, их хэмжээний хохирол амссан гэж мэдэгдсэн билээ. Харин энэ мэдэгдлийн дараа В.Зеленский Орост хандан "Тэдэнд тийм ч их цаг хугацаа үлдээгүй гэдгийг мэдрэх нь чухал. Үүнийг Путинд хэлээрэй” гэжээ.
SOURCE: BBC