БНСУ-д 6-р сарын эхээр 10 хүнийг баривчилж, 133 хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан хэргээр 13 хүнийг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Сэжигтнүүдийн нас өсвөр насны хүүхдүүдээс авхуулаад 30-аас дээш насныхан хүртэл байгааг Гангвоны цагдаагийн газар илрүүлжээ.
Сэжигтнүүдийг олон нийтийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдтэй ойртож, тэднийг гэрэл зураг, бичлэг явуулахыг албадсан гэж цагдаагийн албаныхан үзэж байгаа юм. Одоогийн байдлаар 133 хохирогч байгаа гэнэ. Сэжигтнүүд хохирогчдын зургийг # бага ангийн сурагч, # нүцгэн зураг зэрэг хаштаг ашиглан бие биедээ дамжуулдаг байсныг цагдаа нар илрүүлжээ. Цагдаагийнхан сэжигтнүүдийг садар самуун сурталчилсан материал бэлтгэж, цахим орчинд тараасан гэсэн мэдээллийн дагуу яаралтай шалгаж эхэлсэн байна. Цагдаа нар хилийн чанад дахь мэдээллийн технологийн компанитай холбоо тогтоож, Солонгосын эрх баригчидтай хамтран харилцаа холбооны компаниуд, сошиал медиа компаниуд болон бусад 74 газарт шалтгалт хийж, ажилласан байна. Энэ төрлийн гэмт хэргүүд Япон, БНСУ-д түгээмэл гардаг ба нэн яаралтай зохицуулалт хэрэгтэй гэдгийг иргэний нийгмийн байгууллагууд илэрхийлсээр ирсэн юм.
SOURCE: KOREABOO