АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп нууц бичиг баримттай холбоотой асуудлаар ирэх мягмар гарагт Майамигийн шүүхэд очихоор болжээ.
Түүнийг үндэсний батлан хамгаалахын мэдээллийг хадгалах, шударга ёсыг тогтооход саад учруулсан гэх үндэслэлээр олон зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж байгаа гэсэн мэдээлэл байна. Түүнтэй холбоотой хэргүүдийн талаар нарийвчилсан баримт бичгийг олон нийтэд нээлттэй болгоогүй байгаа юм.
2024 онд Цагаан ордонд буцаж ирэхээр кампанит ажил хийж буй экс ерөнхийлөгч өөрийнх нь эсрэг энэ үйлдлийг "сонгуулийн ажилд нь хөндлөнгөөс саад учруулж буй үйлдэл" гэж үзэж байгаа гэнэ. Энэ оны дөрөвдүгээр сард Нью-Йоркийн тангарагтны шүүх түүнийг ялласнаас хойш хэдхэн сарын дотор Трампыг шүүхэд хоёр дахь удаагаа дуудаж буй тохиолдол болж байна.
SOURCE: BBC