Жүжигчин Том Холланд “Crowded Room” гэх триллер, гэмт хэргийн төрлийн кинонд дүр бүтээж буй.
Энэхүү кино нь бодит амьдрал дээр болсон гэмт хэргүүдийн тухай өгүүлэх ба кино зураг авалт жүжигчин эрийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөн тухай тэрбээр саяхны өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр дурджээ. “Жүжигчний хувьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй сэтгэл хөдлөлүүдийг мэдэрсэн. Харин кино продюсерын хувьд өдөр тутмын бэрхшээл, ажил гээд маш ачаалалтай ажиллалаа” гэжээ.
Хэдий ачаалал, хүнд ажил түүний хувьд шинэ зүйл биш ч сэтгэл зүйн асар том өөрчлөлт, эмгэгтэй хүний дүрийг бүтээх нь өөрийнх нь авч байсан ачааллыг хэд дахин нэмсэн гэв. Үүгээр зогсохгүй, бодит амьдрал дээрээ энэ дүрээсээ гарч чадахгүй, өөрөөсөө энэ дүрийг холдуулахын тулд үсээ хусмаар санагдаж байснаа хуваалцсан байна. Тиймээс жүжигчин эр энэ киноны дараа уран бүтээлээсээ нэг жил завсарлах шийдвэр гаргаснаа ийн хуваалцжээ.
SOURCE: VARIETY