Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Толгойн боолт” гэдэг газарт 20 хүүхэд зугаалж явснаас 1 хүүхэд “Орхон" голын усанд сэлэх гэж ороод живсэн тухай дуудлага Онцгой байдлын байгууллагад энэ сарын 6-ны өдрийн 14:08 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар анги, Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 14 настай хүүхдийг Хархорин сумын Вангийн-Овоо багийн Толгойн боолт гэдэг газраас Нарийн хүн багийн Таван салааны гарам гэдэг газар хүртэл Орхон” голын усаар завиар, голын эрэг дагуу явганаар нийт 15 км-т эрэн хайх ажиллагааг 06.08-ны өдрийн 05:30 цагаас 15:00 цаг хүртэл зохион байгуулав.
Улмаар анх осолдсон газраас зүүн хойд зүгт 20 метр/-т 2 метрийн гүнээс 15:00 цагт цогцсыг олж гарган тус сумын Шүүх шинжилгээний албанд шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: ОБЕГ