МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөр А.Бүрэнбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилсныг эсэргүүцэн МҮОНРТ-ийн ажилчид мэдээлэл өглөө. Тэд МҮОНРТ-ээс улс төрчид савраа татах цаг болсон тухай хэлж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Энэ талаар тэд ярихдаа, Энэ телевизэд 20-30 жил ажилласан хүн хамгийн дээд тал нь 130 мянган төгрөгийн л нэмэгдэл авч байгаа. Гэтэл дарга дагаж ирсэн хүмүүс нь 650 мянган төгрөгийн ур чадварын нэмэгдэл авдаг. Энэ байгууллагаас улстөрчид савраа татах цаг болжээ. Засаг барьсан нам өөрийн хүнээ томилж, түүгээр дамжуулан ард, иргэдийн тархийг угааж, сонгуулиар ашигладаг. Чин үнэнч уран бүтээлчид хараат бусаар ажлаа хийж чадахгүй байна. Үнэндээ, энэ байгууллага элгээрээ мөлхчихсөн, дусал залгаатай байна. Энэ байгууллагад маш олон уран бүтээлчид ажилладаг. Үүний 70 хувь нь залуучууд. Үе, үеийн удирдлагууд залуус руугаа чиглэсэн бодлогыг хэн нь ч хэрэгжүүлж байгаагүй. Залуучуудын үндсэн цалин 774 мянган төгрөг. Саяхнаас 50 мянган төгрөгийн нэмэгдэл авдаг болсон” гэлээ.