Энэ оны 7-р сарыг кино сонирхогчид тэсэн ядан хүлээж буй. Учир нь найруулагч Грета Гервигийн “Барби” болон найруулагч Кристофер Ноланы “Оппенхаймер” кинонууд нээлтээ хийнэ.
Гэвч уг хоёр бүтээл нэг өдөр нээлтээ хийх болсон нь олон нийтийг гайхшруулаад байна. Өөрөөр хэлбэл, кино салбар дахь “жинхэнэ тулаан” болно гэж олон нийт цахим сүлжээнд хуваалцаж байгаа юм. Харин яагаад ийн нэг өдөр нээлтээ хийх болсонд цаад шалтгаан байгаа гэнэ. Тодруулбал, 2 жилийн өмнө найруулагч Кристофер Нолан 20 гаруй жил хамтран ажилласны эцэст Уарнер Брос компанитай цааш хийх аялалаа дуусгаж байгаагаа мэдэгдсэн.
Тус компани найруулагчийн бүтээлийг кино театр болон стриминг платформууд дээр зэрэг цацахыг хүссэн боловч Кристофер Ноланд энэ шийдвэр таалагдаагүйн улмаас тэдний харилцаа доголдсон түүхтэй. Харин энэ удаа Уарнер Брос Грета Гервигийн “Барби” кинон дээр хамтран ажилласан ба “албаар” Оппенхаймертэй зэрэгцэж нээлттэй төлөвлөсөн гэж олон нийт хардаж байгаа юм. Шалтгаан нь аль ч бай, кино энтертайнментын түүхэн дэх “халз тулаан” энэ 7-р сард өрнөнө гэдэгт кино шүтэн бишрэгчид санал нэгдэж байна.
SOURCE: COLLIDER