УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас парламентад эмэгтэй гишүүдийн квотыг нэмэгдүүлэх асуудлаар тодрууллаа.
Тэрбээр “Ер нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гол зорилго бол холимог тогтолцоо, тэр дундаа эмэгтэйчүүдийн оролцоог хангах байсан. Гэвч Үндсэн хуулиа баталж авчхаад “Эмэгтэйчүүд 30 хувь байхад л болно” гэж байгаа нь байж боломгүй асуудал. Нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэй байна гэдэг нь бүгдийг нь сонгочихлоо гэсэн үг биш шүү дээ. Сонгуульдаа өрсөлдөж, сонгогдох боломжийг нь л нэмэгдүүлж өгч байна гэсэн үг. Мэдээж, сонгуулийн хуулиар зардлаа бууруулснаар эмэгтэйчүүд нэр дэвших боломжийг нэмэгдүүлж өгсөн. Эмэгтэй хүн гэхээр л нийгмийн тусдаа бүлэг байгаа юм шиг хандаад байх юм. Эмэгтэй хүн нэр дэвшихийн цаана эмч, багш нарын төлөөлөл гээд нийгмийн олон янзын бүлгийн сонгуулийн оролцоо хангагдана гэсэн үг шүү дээ. Намууд амласан амлалтандаа хүрэх ёстой” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.