Хоёр суга таягтай иргэний биед цагдаагийн албан хаагч халдаж буй бичлэг цахим сүлжээнд нийтлэгдэж олны бухимдлыг төрүүлээд байна.
Бид ЦЕГ-аас энэ асуудлаар тодруулахад, Тухайн иргэнд цагдаагийн албан хаагч анхан шатны тусламж үзүүлсэн. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, ухаан санаагаа алдсан тохиолдолд цочроо өгөх зорилгоор хийсэн үйлдэл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл ухаан санаа балартсан байдлыг нь үнэлж байгаа гэсэн үг. Ингэж үнэлэхдээ чихийг нь үрэх, ам хамарны гурвалжинг дарах, алгадах зэрэг үйлдлийг хийдэг. Ердөө эмнэлгийн анхан шатны тусламж гэж болно.
Тухайн иргэн нь архины хордлогод орсон байсан учраас эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Нэг ёсондоо амийг нь аварсан гэсэн үг. Тухайн хүн нь 3,25 хувийн согтолттой ухаагүй хүн байсан. Одоо согтолтын зэрэг нь буурч байна” гэлээ.