Монгол Улсын нийт хүүхдийн 91 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа. Тэгвэл үлдсэн 9 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болж буй талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа хэллээ.
Тэрбээр, Хүүхдийн мөнгийг нөхөн авах хүсэлт гаргахаар E-mongolia систем ачааллаа даахгүй болж магадгүй. Тиймээс үлдсэн 9%-д хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг өөр төрлийн цахим системээр эсвэл Хөдөлмөр халамжийн харьяа хэлтэст гаргах бололцоог бүрдүүлнэ. Засгийн газраас журам гарна. Одоо хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүй. Архивт бүх хүүхдийн мэдээлэл бий. Хүүхдийн төлөө санд 11 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан, үүнээс нэг тэрбум төгрөгийн зарцуулалт хийгдсэн. Сангийн мөнгөөр иргэдийн хүсэлтээр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийнэ" гэв.