Францын парламентаас баталсан шинэ хууль “инфлүэнсер”-үүдийг онилсноороо олон улсын анхаарлыг татаж байна.
Францын хууль тогтоогчид нийгмийн сүлжээнд аюултай бараа бүтээгдэхүүн, чиг хандлагыг өсөн нэмэгдэхээс сэргийлж ийм зохицуулалт хийж буйгаа тайлбарлажээ.
Франц улсад 150 мянга гаруй инфлүэнсерүүд байдаг гэх тооцоолол бий. Тэдний зарим нь сурталчилсан бараа бүтээгдэхүүнээсээ болж олон нийтийн шүүмжлэлийг багагүй дагуулдаг аж. Шинэ хуулийн дагуу инфлүэнсерүүдийг төлбөр авсны хариуд бараа бүтээгдэхүүн сурталчилж буй хувь хүн, эсвэл хуулийн этгээд гэж үзэх ба гоо сайхны мэс засал, эмчилгээг сурталчлахыг хориглох юм байна.
Мөн эмнэлгийн хэрэгслийг сурталчлахыг хориглох, эсвэл хатуу зохицуулалт хийхээр болжээ. Хуулийн дагуу никотин агуулсан бараа бүтээгдэхүүн сурталчлахыг мөн хориглож байгаа юм байна. Түүнчлэн үүнд бооцоо тавьдаг спорт, тоглоомын сурталчилгааг зохицуулж өгчээ. Хэрвээ хууль зөрчвөл хоёр хүртэлх жил хоригдох, 300 мянган еврогийн мөнгөн торгууль ногдуулна гэнэ.
SOURCE: EURONEWS