Нетизэн нар Big Bang хамтлагийн G-Dragon-ыг YG энтертайнментаас гарсан гэх нотолгоог олсноо цахим сүлжээнд хуваалцаж байна. Тодруулбал, тус агентлагийн улирал тутмын тайланд G-Dragon-ы нэр байгаагүй байна. 2022 онд Big Bang-ын бусад гишүүд тус агентлагаас гарсан ба ганцхан G-Dragon үлдсэн гэж шүтэн бишрэгчид нь бодож байсан юм.
Дээрх жагсаалтад Blackpink, AKMU, WINNER тэргүүтэй уран бүтээлчдийн нэр байсан ч G-Dragon-ынх байгаагүй нь шүтэн бишрэгчдийг нь ийн эргэлзэхэд хүргэжээ.
Хэдий YG энтертайнмент энэ мэдээллийг няцаасан ч нетизэн нар үнэмшихгүй байгаагаа илэрхийлсээр байна. К-поп ертөнцөд орсон цагаасаа хамтлагаараа ч тэр, ганцаараа ч тэр олон нийтийг гайхшруулж, байлдан дагуулж чадсан хүн бол G-Dragon юм. Big Bang хамтлагийн хувьд К-поп-ын өнөө цагийн суурийг тавьсан гэж цоллуулдаг ба хамтлагийн нэг гишүүн гэмт хэрэгт холбогдож, улмаар тарахад хүрсэн байдаг. Тэд хамтлагаараа хийсэн хамгийн сүүлийн уран бүтээлээ өнгөрсөн жил цацсан билээ.
SOURCE: KOREABOO