Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Арнолд Шварцнегер эхнэр Мария Шрайверт гэрийн үйлчлэгч Милдред Баенагаас хүүтэй болсноо хэрхэн хэлсэн тухайгаа хуваалцжээ. "Терминатор" киноны од Калифорнийн захирагчаар ажиллаж байхдаа эхнэртэйгээ хамт гэрлэлтийн зөвлөгөө авч байснаа удахгүй гарах Netflix-ийн гурван ангит баримтат кинондоо хуваалцсан байна.
Нэг л өдөр сэтгэл зүйч нь түүнд эхнэр нь асуулт асууж, нэг зүйлийг тодорхой болгомоор байгааг хэлжээ. Өдгөө 25 настай Иосеф түүний хүү эсэхийг асуухад жүжигчин эр эхнэртээ бүх үнэнээ хэлж. Тэр үед эхнэрийнх нь сэтгэл санаа маш хүнд байсныг жүжигчин эр хуваалцжээ.Тэд 1986 онд гэрлэсэн ба дөрвөн хүүхдийн эцэг эх юм. Энэ талаар өгүүлэх "Арнольд" кино лхагва гарагт Netflix дээр нээлтээ хийнэ.
SOURCER: CNN