Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол-Хятад-Оросын Худалдаа эдийн засгийн XVI нэгдсэн чуулган "Эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад худалдаа аж үйлдвэрийн танхимуудын хамтын ажиллагаа ба түншлэл" сэдвийн хүрээнд энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ үеэр:
- Эдийн засгийн коридор,
- Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломж,
- Чөлөөт бүс,
- Хөдөө аж ахуй,
- Аялал жуулчлалын салбарын хамтарсан хэлэлцүүлгүүд өрнөх бөгөөд энэ сарын 9-нд ЗТХЯ: Зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт тус тус болно.
Улаанбаатарт болох Монгол-Хятад-Оросын Худалдаа, эдийн засгийн XVI чуулганд ОХУ-ын ХАҮТ-ын Ерөнхийлөгч Катырн С.Н болон хил залгаа 13 муж, улсын ХАҮТ-ын удирдлага, нийт 100 гаруй төлөөлөгч оролцоно.