Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2023 оны нэгдүгээр сараас тавдугаар сарын байдлаар:
- Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй холбоотой 126,
- Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 71 буюу нийт 197 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.
2023 оны тавдугаар сарын 1-ээс 25-ны өдрийн хооронд шударга шүүхээр шүүлгэх эрх болон халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой 49 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Эрхийн төрлөөр нь ангилбал,
- Шударга шүүхээр шүүлгэх эрхийн хүрээнд хилс хэрэгт холбогдсон тухай 12,
- Хууль зүйн туслалцаа авах эрхтэй холбоотой 22,
- Шүүхэд гомдол гаргах эрх зөрчигдсөн гэх 1,
- Хохирол нөхөн төлүүлэх эрх зөрчигдсөн гэх 2
- Халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд хууль бусаар баривчлагдсан гэх 1,
- Хууль бусаар цагдан хоригдсон гэх 3,
- Эрүү шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн гэх 4,
- Орон байрны халдашгүй байдал зөрчигдсөн гэх 1,
- Нэр төрийн халдашгүй байдал зөрчигдсөн гэх 2,
- Хувь хүний нууцтай байх эрх зөрчигдсөн гэх 1 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
- Үүнээс харьяаллын дагуу хяналт тавиулахаар Прокурорын байгууллагад 3 гомдол,
Цагдан хорих 461 дүгээр ангийн даргад 3 гомдол шилжүүлсэн бол
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 22.2 дахь хэсгийн баримтлан 6 гомдлыг,
2 гомдол мэдээлэлд холбогдох ажиллагаа явуулж тогтоогдсон нөхцөл байдлын талаар гомдол гаргагчдад хариу өглөө.
Түүнчлэн 10 гомдолд хууль зүйн зөвлөгөө өгч ажилласан бол 1 гомдол гаргагч гомдлоосоо татгалзав. Одоогоор 24 гомдол мэдээлэлд шалгах ажиллагааг явуулж байна.
2023 оны тавдугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 2 удаа ажиллаж, гомдол гаргагч иргэдтэй биечлэн уулзан холбогдох ажиллагааг явуулсан байна.