Ш.Энхийн-Од дэлхийд Монголыг таниулж яваа “шинэ од”. Түүний талаарх шинэхэн нийтлэл гарсныг уншигч та бүхэнд орчуулан хүргэж байна.
“Одоогоор тодорхой болоогүй байгаа ч Майк (Ш.Энхийн-Од) нь АНУ-ын Үндэсний Коллежийн Атлетикийн холбоо буюу NCAA-ийн лигт тоглох болсон анхны Монгол тамирчин юм. Тэрбээр энэ улиралд Dayton Flyers-аас тоглосон ч үүнийгээ өөрчилж магадгүй байна. Тодруулбал, Майк нь Индиана, Мемфис, Сан Франциско, Небраска, Питсбургийг сонирхож байгаа гэнэ. Түүнийг юу бодож байгааг мэдэхгүй ч Мемфис бол гараагаа эхлүүлэхэд тийм ч амар газар биш. Сан Франциско болон Небраска дажгүй сонголт ч гэлээ Пистбург юм уу, Индианагаас эхэлсэн нь хамгийн зөв сонголт болно гэдгийг олон нийт илэрхийлж байна” гэжээ. Монгол Майкын чадварыг олж харсан мэргэжилтнүүд ийн түүний ээлжит сонготод анхаарлаа хандуулж байна.
SOURCE: Dukebasketballreport