АНУ-ын хамгийн нэр хүндтэй бизнесийн удирдлагын сургуулийн төгсөгчдийг ажлын байр хүлээж байгаа эсэх нь эргэлзээтэй тухай нийтлэлийг Bloomberg агентлаг онцолжээ.
Тодруулбал, 2023 оны 984 төгсөгчийн тал нь ажлын байраа олоогүй байгаа гэнэ. Энэ нь тус сургуулийн хувьд тийм ч сайн үзүүлэлт биш аж. Хөдөлмөрийн зах зээлийн талаарх түгшүүрт бодол, айдас их байгааг тус сургуулийн оюутнууд нуугаагүй байна. Хэдий одоогоор тэднийг хөдөлмөрийн зах зээлд тэнцэх эсэхийг мэдэхэд эрт байгаа ч сургууль даяараа хэдийн санаа зовниж эхэлснийг эх сурвалжууд онцолж байгаа юм. Төгсөгчдийн яриа нь голлон ажил хайх тухай яриан дээр өрнөдөг болсныг оюутнууд нь хэлсээр байна.
Зургаан оюутан ярилцаж байлаа гэхэд гурав нь буюу тал нь л ажил олсон байх тохиолдол түгээмэл байгааг төгсөгчид хуваалцжээ. Тус сургуулийн карьер хөгжлийн төвийн захирал оюутнууд нь төгсөх дөхөөд “маш их стресст автсан” гэдгийг хэлжээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй сургуулийн төгсөгчдөд ажлын байр олдохгүй байна гэдэг сонин тохиолдол. Тоо баримтаас харахад эдийн засаг уналттай байсан ч Харвард төгсөгчдийн ажил эрхлэлтийн тоо жилээс жилд өөрчлөгддөггүй аж. Тухайлбал, сүүлийн таван жилийн дөрөвт нь тус сургуулийг төгсөгчдийн 94-96 хувь нь ажил хайж эхэлснээс хойш гурван сарын дотор ажлын санал авсан байна. Гэхдээ энэ жил төгсөгчдийг хүлээн авах хөдөлмөрийн зах зээл “онцгой” хүнд байна гэж олон жил ажилласан хоёр багш тодотгожээ. Бизнесийн удирдлагын ахлах багш Жон Дионн "Хөдөлмөрийн зах зээл үргэлж мөчлөгтэй байдаг" гэсэн ба энэ жил уг мөчлөгийн сул үе таарлаа гэж үзэж байгаа гэнэ.
SOURCE: BLOOMBERG