Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга, ИТХ-ын төлөөлөгч Л.Мөнхбатыг хүчингийн хэрэгт холбогдуулан баривчилжээ. Энэ талаар тус улсын "КBS телевиз" мэдээлээд байгаа юм.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн эрх бүхий албан тушаалтнууд Солонгос улсын "Чэжү" хотод Монгол соёлыг сурталчлах тоглолтод оролцсон. Энэ үеэр ИТХ-ын төлөөлөгч Л.Мөнхбат 20 настай орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн гэж тус улсын телевизээр мэдээлэн цагдаагийн байгууллагаас баривчилжээ.
Тухайн үед хохирогч өрөөнөөсөө гүйж гарч, буудлын ажилчдаас тусламж хүссэн бөгөөд тэр даруй цагдаа дуудсан тухай КBS ТЕЛЕВИЗ мэдээлж байна. Мөн түүнийг улс хоорондын анхан шатны үйлдвэрлэл, соёлын солилцоог өргөжүүлэхэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж буй. Л.Мөнхбат нь цагдаагийн байгууллагын мөрдөн байцаалтын явцад зарим хэргээ хүлээн зөвшөөрсөн ч баривчлах тогтоолын үндэслэлийг шалгах явцад няцаажээ.