Өхөөрдөм дүр төрх, авьяаслаг бүжгээр олон танигдаад буй эгч дүүс болох М.Агиймаа, М.Анир нарыг урьж ярилцлаа. Тэдний хувьд сурсан бүжгээ олонд харуулж, эерэг сэтгэгдэл авах нь урам зориг өгдөг гэдгээ онцолж байсан юм.
-Сайн уу охидоо уншигчдадаа өөрсдийгөө танилцуулаач?
М.Анир: Сайн байцгаана уу. Та бүгдэд өдрийн мэнд хүргэе. Би айлын том хүүхэд. Манай гэр бүл ам бүл зургуулаа учраас дүү нараа хайрлаж, хамгаалдаг үүргийг би гүйцэтгэдэг. Одоо 11 настай. Миний дүү М.Анир 10 настай. Ойролцоо насны учраас бид хоёр яг л найзууд шиг байдаг учраас их сайхан байдаг.
-Та хоёрын бүжгийн бичлэгийг үзээгүй хүн ховор болов уу. Анх бичлэг хийх санааг хэн гаргасан бэ?
М.Агиймаа: Тийм ээ. Манай бүх ангийн найзууд,танихгүй хүмүүс хүртэл эгч бид хоёрыг их таньдаг болсон. Хамгийн анх манай ах тик ток бичлэг хийдэг байсан юм. Ахыгаа харахаар түүний бичлэг хийж байгаа нь сонирхолтой санагдсан. Бид хоёр хоёулаа бүжиглэх дуртай учраас бүжгийн бичлэг хийе гэж шийдээд эхэлсэн дээ. Хүмүүс бидний бичлэгийг үзээд маш гоё сэтгэгдлүүд үлдээдэг учраас илүү их хичээх урам авсан. Одоо гадуур явахад зарим хүмүүс “Сайн уу. Зургаа даруулж болох уу. Та хоёр хөөрхөн шүү” гэж хэлдэг. Тэр үед “Би чинь нээрээ нэр хүндтэй хүн болчихсон байна шүү дээ” гэж боддог болсон. Тиймээс илүү их хичээнэ.
-Та хоёр хэдэн наснаасаа бүжиглэж эхэлсэн бэ?. Ер нь нэг бүжгийг сурахдаа хэдэн өдрийг зарцуулдаг вэ?
М.Агиймаа: Бид хоёр цэцэрлэгт байхаасаа бүжиглэдэг байсан юм л даа. Миний эгч М.Анир балетын дугуйланд явдаг байсан. Миний хувьд бүх төрлийн бүжгийн сургалтад хамрагддаг байсан учраас эгчээсээ илүү бүжиглэдэг гэж боддог. Хааяа бүжиг сурах үедээ эгчдээ зааж өгнө. Эгч минь ч бас намайг илүү эвсэлтэй гэдэгтэй санал нийлдэг. /инээв/
М.Анир: Тиймээ. Миний дүү илүү сайн бүжиглэдэг. Бүжиг сурахын тухайд, сурах гэж байгаа бүжиг хэцүү бол гурван өдөр зарцуулна. Хэрвээ амархан бол нэгээс хоёр өдөрт сурдаг. Туршлагатай болж байгаа учраас илүү хурдтай болж байгаадаа баяртай байгаа. Ер нь нэгээс хоёр минутын бичлэгийн ард хөдөлмөр шингэсэн байдаг шүү гэж хэлмээр байна.
-Ямар сайн охидууд вэ. Та хоёр ойролцоо насны учраас дундаа маргах үе гардаг уу?
М.Анир: Дүү бид хоёр аяга угаах, гэр цэвэрлэх ажил дээр өдөр бүр маргадаг. /инээв/
Ээж биднийг ээлжлээд гэрээ цэвэрлэх хувиар гаргаж өгсөн. Хааяа ээлж дээрээ гарах ажилтай болчихоор дүүдээ цэвэрлээд өгөөч гэж санал тавьдаг. Ингээд л маргаан эхэлнэ шүү дээ. Миний дүү маш шартай охин учраас надад бууж өгдөггүй. Тиймээс би бүх маргаан дээр эгчийн хувьд буулт хийж өгдөг.
-Яагаад дүү нь эгчдээ бууж өгдөггүй юм бэ?
М.Агиймаа: Би бүх зүйлд ялагдах дургүй хүүхэд л дээ. Хэрвээ манай эгч маргаанд ялчих юм бол миний шар хөдлөх гээд байдаг. /инээв/
-Та хоёр бие биенийхээ хамгийн сайхан зан чанарыг хэлж өгч болох уу?
М.Анир: Миний дүү маш өөртөө итгэлтэй. Гадаа эсвэл олон хүний дунд бүжиглэх үед би заримдаа ичээд чаддаггүй. Тиймээс шударга, өөртөө итгэлтэй байдалд нь би их дуртай.
М.Агиймаа: Миний эгч надаас хэзээ ч өөрийнхөө зүйлийг харамладаггүй. Өгөөмөр, энэрэнгүй занд нь би хайртай.
-Та хоёрыг үзэх дуртай бүх эгч дүү нарт хандаж юу гэж хэлэхийг хүсэж байна?
М.Агиймаа: Бид хоёр маргалдаж болно. Гэхдээ та нар эвтэй байгаарай.
МИНИЙ ХОЁР ДҮҮ МИНИЙ ХАЙРЫН БЭЛЭГ
-Та хоёр дүүгийнхээ бичлэгийг яагаад хийж эхэлсэн бэ?
Э.Энх-Өглөө: Би өөрөө бичлэг хийх их дуртай. Тиймээс авьяаслаг хоёр дүүгээ олон нийтэд харуулж авьяасыгбүр илүү нээхийг хүссэн дээ. Миний дүү нар тэр чигтээ л хайрын бэлэг гэж би боддог. Одоо бол бид гурав чинь нэг баг шүү дээ. Найруулагчаас дутахгүй л болж байна. Яг одоо энэхүү ярилцлагыг уншиж байгаа хүн бүхэнд гэр бүлдээ цаг гаргаарай гэж хэлмээр байна. Баярлалаа.