Элгээ хэрхэн хамгаалах талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Бадамсүрэн дараах зөвлөгөөг өглөө.
Элэг мэдрэлийн судал багатай эрхтэн Тиймээс өвддөггүй. Ихэнх тохиолдолд хүндэрсний дараа шинж тэмдгүүд нь гарч ирдэг. Хүндрэхээсээ өмнө хүнийг маш их ядраадаг. Тэгэхээр ядаж жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх хэрэгтэй.
Элэгний өвчлөл үүсэх маш олон шалтгаан байдаг. Манай улсад вирусийн шалтгаант элэгний үрэвсэл элбэг тохиолддог. Элэгний үрэвсэл үүсгэдэг вирусүүдээс элэгний С вирусийн асуудал ерөнхийдөө шийдэгдсэн. 2016 онд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээс хойш энэ вирусийн өвчлөл бүрэн эдгэдэг болсон. Үүний цаана В вирус болон В, D вирусийн хосолмол шалтгаант өвчлөл дийлэнх хувийг эзэлж байгаа.
Хоёр дахь том шалтгаан нь архины шалтгаант элэгний өвчин. Архины аюулгүй хэрэглээ гэж бий. Тэр нь хүн нэг удаадаа хэрэглэхэд элгийг гэмтээхгүй тунг аюулгүй гэж нэрлэдэг. Үүний хажуугаар архины “стандарт уулт” гэсэн ойлголт байдаг. Эрэгтэй хүн нэг удаадаа хоёр стандарт тун уулттай. Эмэгтэй хүн нэг удаадаа нэг стандарт тунг ууж байвал элгээ гэмтээхгүй гэж үздэг. Тэгвэл стандарт тун уултад архи 30 мл, пиво болон айраг 150 мл, вино 100 мл гэх мэтчилэн хэмжээтэй байдаг.
ЭЛЭГ ӨӨХЛӨХ ХОЁР ШАЛТГААН БИЙ
Гуравдугаар үндсэн шалтгаан нь элэгний өөхлөлт. Энэ нь архины болон архины бус шалтгаанаас үүдэлтэй. Архины шалтгаанд нь мэдээж согтууруулах ундаа хэрэглэсний улмаас элэг өөхлөхийг хэлнэ. Архины бус шалтгаан нь хэвлийн таргалалт, чихрийн шижин, бамбайн булчирхай гэх мэт өвчний дараа хоёрдогчоор үүсдэг.
Эмийн шалтгаант элэгний өвчин нь хоёр янзаар үүсдэг. Нэг нь тун хэтрүүлснээс болж элэг гэмтэж болно. Нөгөө нь хувь хүний онцлогтой холбоотой элэгний өвчлөл үүсдэг. Тухайн хүн нь эмийн бодист орсон нэг бүтээгдэхүүнээс мэдрэг бол өвчлөл сэдэрнэ.
ЭЛЭГ ХАМГААЛАХ УРСОМОН ЭМ ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛӨӨС 95 ХУВЬ ХАМГААЛДАГ
Манай Монос үйлдвэр элэг хамгаалах үйлчилгээтэй эмээ үйлдвэрлээд байна. Урсомон гэдэг нэртэй. Энэ нь 95 хувийн үйлчилгээг үзүүлдэг. Урсомон эм нь үндсэндээ гурван үйлчилгээтэй. Нэгдүгээрт элэг хамгаалах, хоёрдугаарт цөс хөөх, холбох, гуравдугаарт холестриныг бага зэрэг хайлуулах үйлчилгээтэй. Үүнийг элэгний бараг бүх төрлийн өвчинд хэрэглэдэг. Хүн элэгний ямар нэг өвчинтэй боллоо гэхэд элгэнд үйлдвэрлэгддэг цөсний хүчлийн хими, физикийн бүтэц өөрчлөгдчихдөг. Ингээд элгэнд хортой цусны хүчил үйлдвэрлэгдэж эхлэхээр эргээд элгээ гэмтээдэг. Тэгвэл “Урсомон” эм нь хортой хүчлийг шингэлж, гадагшлуулах замаар элгээ хамгаалдаг.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.