Махлаг биетэй эмэгтэйчүүдэд урам зориг өгч, өөрсдөөсөө ичих хэрэггүй гэдэг утга бүхий уран бүтээлээ хийдэг дуучин бол Лиззо. Тэрбээр биеийн жингээсээ ичдэггүй, харин ч өөртөө итгэлтэй гэдгээ уран бүтээлээрээ ч, үг хэлэхдээ ч илэрхийлсээр ирсэн нэгэн.
Гэвч саяхны твиттер өрнөсөн ялгаварлан гадуурхалт дуучин бүсгүйг бууж өгөхөд тун ойртуулжээ. Түүний твиттер дээр олон нитй биеийн жинг нь тохуурхсан өнгө аяс бүхий сэтгэгдлүүд ихээр үлдээсэн нь Лиззог энэ бүхнээс залхахад хүргэсэн гэнэ . Улмаар энэ бүхнээс болж уран бүтээлээ орхиход маш ойрхон байна гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр энэ төрлийн сэтгэгдлүүдийг харахгүй, тоохгүй өнгөрөөхийг хүссэн ч өдөр тутамд нь түүний сошиал хаягууд дээр гарч ирдгийг хэлсэн байна.
Твиттер хаягаа хаалттай болгохоосоо өмнө Лиззо “Би энэ бүхнийг үзэн ядаж байна, би энд байж чадахгүй нь” гэж жиргэсэн аж.
SOURCE: NEWS.COM