Явган хүний зам дээр механик гэмтэл үүсгэсэн зөрчилд хариуцлага тооцно

Баянзүрх дүүргийн 26-р хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын замын өндрийн хязгаарыг зөрчсөн осол өчигдөр гарчээ.
Энэ зам дээгүүр явган хүний шилэн гарц барьсан тул өндрийн хязгаар тогтоосон юм. Гэвч ачааны машин дүрэм зөрчин, явах ёсгүй замаар зорчин, багана, өндрийн хязгаарын тэмдэглэгээг эвджээ.