
Хятадын Батлан хамгаалахын сайд үүрэгт ажлаа хүлээж авснаас хойших анхны томоохон илтгэлдээ АНУ-тай дайтвал дэлхий дахинд “аймшигт” эрсдэл дагуулна гэдгийг тодотголоо. Сингапурт болж буй аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр генерал Ли Шанфу “зарим орон” Ази дахь зэвсгийн уралдаанаа эрчимжүүлж байна гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэрбээр Хятад, АНУ-ын нийтлэг эрх ашгийг эрэлхийлэх боломжтойг мөн онцолжээ.
Саяхан АНУ-ын зүгээс “Тайванийн хоолой дахь Америкийн байлдааны хөлөг онгоцны ойролцоо Хятадын устгагч хөлөг онгоцыг "аюултай" маневр хийсэн” гэж мэдэгдсэн. Харин Хятад улс тус хоёр улсыг "санаатайгаар өдөөн хатгаж байна" гэж шүүмжилсэн юм.
Нөгөөтээгүүр, АНУ, Канад улсууд олон улсын хууль дүэмд нийцсэн далайн бүсэд явж байна гэж тайлбарласан билээ. Гуравдугаар сард БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд болсон генерал Ли Шанфу АНУ-ыг "хүйтэн дайны сэтгэлгээ"-тэй гэж буруутгаж, энэ нь аюулгүй байдлын эрсдэлийг ихээхэн нэмэгдүүлж байгааг мөн сануулсан байна. 2018 онд ОХУ-аас зэвсэг худалдан авсантай холбогдуулан АНУ-аас түүнд тавьсан хориг арга хэмжээг БНХАУ эсэргүүцэж, хэлэлцээ хийх АНУ-ын хүсэлтийг хүлээж аваагүй байна.