Хүчирхийллийн гэмт хэрэг ховор тохиолддог хотыг цочирдуулсан “нүд халтирам” халдлага Хонконгийн худалдааны төвд болж, хоёр эмэгтэй бусдын гарт амь үрэгджээ. Олон нийтийн сүлжээгээр тархсан бичлэгүүд дээр халдлага үйлдэгч нэг эмэгтэйд хүйтэн мэсээр халдаж байгаа нь харагдсан байна. Тухайн эмэгтэйн найз уг халдлагыг зогсоохыг оролдсон ч дараа нь мөн халдлагад өртсөн гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Хохирогч нар 22, 26 настай байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн ч шархаа дийлэлгүй нас баржээ. Халдлага үйлдсэн этгээд хохирогчдыг танихгүй ба халдлага үйлдэхдээ ашигласан хүйтэн мэсээ халдлага үйлдэхээсээ өмнөхөн тус худалдааны төвөөс худалдаж авсныг цагдаагийн албаныхан мэдэгдсэн байна. Цагдаа нар 39 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй эрэгтэйг энэ хэрэгт сэжиглэн саатуулсан. Тус этгээд нь сэтгэлзүйн асуудалтай гэж өмнө нь бүртгэгдэж байсныг албаныхан хэлж байгаа юм. Энэ төрлийн онц ноцтой халдлага Хонгконгод маш ховор тохиолддог тул уг хэрэг Хонгконгийн нийгмийг цочроогоод байна.
Тухайлбал, Хонгконгод жилд хэдэн арван халдлага бүртгэгддэг бол Нью-Йорк хотод жилд хэдэн зуу бүртгэгддэг. Өнгөрсөн жил Нью-Йорк хотод 17 мянга, Лондон хотод 24 мянган хулгайн хэрэг бүртгэгдсэн бол Хонгконгод 70 гаруй л бүртгэгдэж байжээ.