Хунтайж Харри мансууруулах бодис хэрэглэдэг байсан нь АНУ дахь визанд нь нөлөөлж болзошгүй байна
Хунтайж Харри саяхан бичсэн номондоо мансууруулах бодис хэрэглэсэн тухайгаа илчилсэн. Тиймээс түүний цагаачллалын асуудлыг шалгах ёстой гэж нэгэн консерватив судалгааны төв ирэх долоо хоногт холбооны шүүх дээр маргахаар болжээ. Тодруулбал, “Heritage Foundation” гэх байгууллага Сассексийн гүнд АНУ-ын виз олгохдоо журмын дагуу ажилласан эсэхийг тодруулахаар АНУ-ын засгийн газрыг шүүхэд өгсөн байна. АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу өмнө нь мансууруулах бодим хэрэглэсэн гэх нотлох баримт нь цагаачлалын хүсэлтээс татгалзах үндэслэл болдог аж. Энэ хэргийг 6-р сарын 6-нд АНУ-ын Колумбийн дүүргийн шүүх дээр хэлэлцэнэ. “Heritage Foundation” нь Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу гомдол гаргаж, засгийн газраас Харригийн цагаачлалын материалыг задруулж, ил болгохыг шаардсан юм. Тэд гаргасан гомдолдоо “Энэ асуудал нь олон нийтийн ахаарлыг ихээхэн татаж байна, тэдний ашиг сонирхолд хамааралтай асуудал юм” гэж нэмж оруулжээ.
Эх сурвалж: CNN
https://edition.cnn.com/2023/06/01/us/prince-harry-court-hearing-drug-visa-scli-intl/index.html