К-драманд хамт тоглоод олон ч хосууд учирсан, олон ч нөхөрлөл үүсжээ. Дэлхийн кино ертөнцийн гол тоглогчдын нэг болсон К-драманы хөшигний ард жүжигчдийн хооронд ямар харилцаа өрнөдгийг Korea Times онцолжээ. Насны хувьд ялгаа их ч царай төрхөөрөө хоорондоо тун ч төстэй гэгдэх жүжигчин Сун Хэ Кё болон Хан Со Хи нар эгч дүүс шиг л болсон. Хэдий тэд шинэ бүтээлд хамт тоглоно гэсэн цуу яриаг няцаасан ч хоорондоо маш дотно гэдэг нь бие биеийнхээ инстаграм хуудсан дахь зургууд дээр үлдээж буй сэтгэгдлүүдээс харагдаж байна. Тухайлбал, Хан Со Хи Сун Хе Кёгийн сүүлд оруулсан зураг дээр “Та минийх” гэж бичсэн нь бие биенээ хэр их хүндэтгэж, хайрладгийг нь харуулж байна гэж шүтэн бишрэгчид нь үзэж байна. Үе тэнгийнхний дээрэлхэлтийн тухай сэдвээр Нетфликсийн хамгийн өндөр үзэлттэй цувралуудын нэг болсон “The Glory”-гийн жүжигчид ч мөн дэлгэцний ард маш дулаан уур амьсгалын бүрдүүлж байсан гэнэ. Хэдий тус киноны дүрүүд бие биеийнхээ эсрэг, ширүүн үйл явдлууд олонтой ч бодит амьдрал дээр бүх зүйл эсрэгээрээ байсан нь шүтэн бишрэгчдийг нь баярлуулжээ. Үүгээр зогсохгүй, тус киноны гол дүрийн жүжигчид болох Лим Жэ Ён, И До Хюн нар болзож байгаа гэдгээ энэ хавар зарласан билээ.
Эх сурвалж: KOREA TIMES
https://www.koreatimes.co.kr/www/art/2023/05/398_351916.html