Энэ жил Улаанбаатар марафон өдөрлөг болон өргөжиж буй нь онцлог юм. Тодруулбал өмнөх жилүүдэд бүтэн болон хагас марафон гүйлт, эрүүл мэндийн гүйлт болоод өнгөрдөг байсан бол энэ жил Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо ирж эмч мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубуудэд 20-65%-ийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдагкомпаниудтай танилцах боломжтой юм байна. Мөн урлаг соёлынхон бүтэн өдрийн турш олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулна. Мөн хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иога, таеквондо, туялзуур сэлэмний үзүүлбэр зэрэг ч багтжээ.
Улаанбаатар марафон өдөрлөгт DJ Pujee & Zoxy, Boloroos & Soyol, Deez & AnuDol, Drummer Khulgoo Performance, Dave Lee, Khukhjim&Narandulam, Biliguudei&Giin TMK&Mara нар оролцоно. Бүжгийн Moon dance, Cherry bomb, Zaya Beti зэрэг олон уран уран бүтээлч бүжгийн урлагийг сурталчлах юм байна. зургаадугаар сарын 3-ны 16 цагаас Сүхбаатарын талбай дээр “Open mic”-н үйл ажиллагаа болно. Мөн сагсанбөмбөг, хөлбөмбөг, газрын теннис, ширээний теннис, волейбол, шатрын клубууд үйл ажиллагаа танилцуулна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар марафон өмнөх жилүүдээс цар хүрээний хувьд өргөжиж, иргэдбүтэн өдрийг Сүхбаатарын талбайд үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөх боломжийг зохион байгуулагчдын зүгээс бүрдүүлж байна.
“Улаанбаатар” марафон энэ жил брэндингээ өөрчилж орчин үеийн минималист хэв маягийг шигтгэжээ. Мерч бүтээгдэхүүнүүдийг Сүхбаатарын талбай дахь “Улаанбаатар марафон” асарт худалдаална.
Марафонд оролцогч байгууллагуудын хувьд байгальд ээлтэй байдлыг эрхэмлэж байна.