
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан гэр бүл, үр хүүхдэд учирч болзошгүй аливаа эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, түүнээс хамгаалах үүднээс эцэг эхчүүд та бүхэндээ хандаж, дараах ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүлж байна.
– Хүүхдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалан хувийн мэдээлэлд нь аюулгүйн тохиргоо хийж, орон зайд нь хэт халдахгүй хүндэтгэлтэйгээр хяналт тавих;
– Цахим орчинд зөвхөн өөрийн таньдаг хүмүүстэй найзлахыг анхааруулж, тэдний харилцаанд нь хяналт тавих;
– Хүүхэд хувийн нууцаа алдах, үе тэнгийнхний дээрэлхэлт дарамтад өртөхөөс урьдчилан сэргийлж, энэ тохиолдолд хаана хэнд хандах, ямар арга хэмжээ авах талаар ярилцаж, тусламж хэрэгтэй үед ямагт туслахаа хэлж ойлгуулах;
– Хүүхдийн зурагт, гар утас зэрэг дэлгэцийн хэрэглээг хязгаарлаж, ухаалаг төхөөрөмжийн тохиргоог идэвхжүүлэх, тэдний насны онцлогт тохируулан тодорхой хугацаанд үзүүлж хэвшүүлэх;
– Амьд харилцааг эрхэмлэн хүүхдэдээ тогтмол, чанартай цаг гаргах, сэтгэл зүйн хэрэгцээг хангах, хүүхдэд ээлтэй, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд анхаарах;
– Цахим хэрэглээг орлох сонирхолтой, дуртай зүйлсийг дэмжин эрэлхийлэх, хүүхдийн бүтээлч хандлагыг хөгжүүлэх;
Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар