АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Колорадо мужид болсон АНУ-ын Агаарын цэргийн академийн төгсөлтийн арга хэмжээнд диплом гардуулах үеэрээ бүдэрч унажээ. Өдгөө 80 настай тэрбээр тус улсын хамгийн өндөр настай ерөнхийлөгч ба түүнийг бүдрэхэд нь араас нь албаынхан тусалсан байна. АНУ-ын ерөнхийлөгч нийт 921 төгсөгч тус бүртэй гар барихаар нэг цаг хагасын турш тайзан дээр зогсож байжээ.
Цагаан ордноос түүний биеийн байдал зүгээр ба тайзан дээр байсан элсний уутанд бүдэрсэн гэж мэдээлсэн байна. Жо Байден онгоцондоо буцаж ирэхдээ сэтгүүлчдээс асуулт аваагүй байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер “Ерөнхийлөгч Байдены биеийн байдал "маш сайн" байгаа бөгөөд "том инээмсэглэл" тодруулан онгоцондоо суусан” гэж сэтгүүлчдэд хэлжээ.Шүүмжлэгчид Жо Байденыг хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр нэр дэвшихэд хэт хөгширсөн гэж үздэг. Сүүлийн үеийн санал асуулгууд АНУ-ын сонгогчдын дийлэнх нь түүний өндөр наст санаа зовж буйг харуулж байгаа. Хэрэв тэр дахин ялалт байгуулбал 82 насандаа ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх юм. 2024 оны сонгуульд Жо. Байдентай өрсөлдөж магадгүй байгаа Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч асан Доналд Трамп "Тэр гэмтээгүй гэж найдаж байна" гэжээ.
Эх сурвалж: BBC