Австралийн цэрэг Бен Робертс-Смит өөрийг нь Афганистанд дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан гурван сонины эсрэг нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг үүссэн ч ялагджээ. Түүнийг зэвсэггүй хоригдлуудыг хөнөөсөн гэх нийтлэлийн улмаас тус сайтуудыг шүүхэд өгсөн юм. Уг иргэний шүүх хурал нь Австралийн хүчнийхэн дайны гэмт хэрэгт анх удаа буруутгагдаж байгаа тохиолдол болж буй. Шүүгчийн хэлснээр түүнийг буруутай гэж үзэж буй зургаан хүн амины хэргийн дөрөв нь үнэн байсан аж. Тодруулбал, тэрбээр олзлогдсон хүмүүст хууль бусаар халдсан, бусад хамтран зүтгэгчдээ дээрэлхсэн гэх мэдээллүүд үнэн болох нь тогтоогдсон байна.
Энэ талаар “Талибан” хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч “Энэ хэрэг Афганистан дахь гадаадын хүчнийхэн "тоолж баршгүй гэмт хэрэг" үйлдсэнийг нотолж байна” гэж мэдэгдсэн ч дэлхийн аль ч шүүхэд итгэхгүй байгаагаа хэлсэн байна. Австралийн цэргүүдийг 2001-2021 оны хооронд Афганистанд байршуулсан. Тус улсын батлан хамгаалахын сайд Ричард Марлес энэ хэргийн талаар тайлбар өгөхөөс татгалзаж, энэ бол иргэний хэрэг гэсэн товчхон хариулт өгсөн байна.
Эх сурвалж: BBC