Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өсвөр насны хүүхдүүдийн 57 хувь нь ар гэрийнхэн, аав ээжтэйгээ ойлголцож чаддагүй гэсэн судалгаа гарсан байна. Бид энэ насны хүүхдүүдээс аав ээж, томчуудтай ойлголцоход ямар асуудал тулгамддаг талаар тодрууллаа. Ингэхэд тэдний дийлэнх нь ээж аав нь ярилцдаггүй, ярилцсан ч ойлгох гэж хичээдэггүйг хэлж байна.
ХҮҮХДҮҮД…
- Аав ээжүүд миний үед тэгдэг байсан гэдгээ болимоор байна. Одоо үе яаж өөрчлөгдсөнийг, өсвөр насны хүүхдүүдэд юу болоод байгааг ярилцах хэрэгтэй гэж боддог. Мөн бидэнд итгэж үзээд, сорьж байвал зүгээр байх. Ядаж л сонголт хийх боломж олгодог байгаасай гэж хүсдэг.
- Миний том гэж бодож байгаа асуудал томчуудын хувьд жижигхэн асуудал байдаг шүү дээ. Үүн дээр ойлголцохгүй үе их гарч ирдэг.
- Эцэг эхчүүд биднийг огт ойлгодоггүй. Хэт өөриймшүүлж, өөрсдийнхөө харьяанд байлгахыг хүсдэг. Мөн ажлын стрессээсээ болж хүүхдүүдээ өөрөөсөө түлхдэг.
- Хэдийгээр том хүмүүс өөрсдөө тэр амьдралыг туулаад үзчихсэн ч гэсэн аливаа зүйлд хүүхдээ битгийг хорьж цагдаж байгаасай. Хүүхдээ буруу зүйл битгий хийгээсэй гэж хүсэхдээ буруу аргаар тайлбарлаад байдаг. Ийм ээж аавтай бол их хэцүү байх. Томууд хүүхдээ багаас нь зөв хүн болгохгүй бол хаа сайгүй гэмт хэрэг гарч байна шүү дээ. Яг хүмүүжлээсээ л болж байгаа юм. Хүүхдээ зодож загнаж биш ойлгуулж ярилцаж өсгөөсэй гэж хүсдэг.
- Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ багаас нь ярилцаагүй байж одоо гэнэт ярилцъя гээд дайраад байхаар маш эвгүй сэтгэгдэл төрдөг. Ярьдаггүй байж байснаа гэнэт асуугаад байхаар байцаагч шиг л санагддаг. Ингэж биш маш бага багаар хамт зугаалах гэх мэт хүүхэдтэйгээ хийх зүйлээ төлөвлөж байгаад цагийг нь тааруулаад ярилцвал их үр дүнтэй.
- Зүгээр юм хэлэхээр “угаасаа чиний л буруу” гэдэг. Миний буруу байж магадгүй л дээ. Гэхдээ үргэлж ингэж хэлдэг нь онцгүй санагддаг. Чухал зүйл дээр ингээд хэлчхээр хэзээ ч дахиж тэр зүйлийг хиймээргүй санагддаг. Бүх хүүхэд адилхан биш шүү дээ.
- Хүүхдүүдээ битгий хөсөр хаяарай. Хүүхдийн дотоод сэтгэлд юу ч байж болох болохоор сайн ойлгож, олон талаас нь хараад сайн тусалж дэмжээрэй. Хүүхдүүдээ ганц удаа ч болов сонсоод үзээрэй.