Өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийн өдөр тохиож байна. Харин Украинд өнгөрсөн оны 2-р сард дайн эхэлснээс хойш өдөрт нэг хүүхэд амиа алдаж байна гэсэн тооцооллыг Хүүхдийг ивээх сан гаргажээ. Тодруулбал, энэ оны 4-р сарын байдлаар Украинд дайны улмаас 501 хүүхэд амиа алдаж, 991 хүүхэд гэмтэж, шархдсан байгаа юм.
Дайны хөлд нэрвэгдсэн хүүхдүүдийн дийлэнх нь 12 ба түүнээс дээш настай ба амиа алдагсдын тоо бодит байдал дээр илүү өндөр байх магадлалтай байна. Тэднийг үхэлд хүргэж байгаа гол шалтгаан нь дэлбэрэх зэвсэг буюу пуужин, нисгэгчгүй онгоц байна гэдгийг шинжээчид анхааруулж байна. Энэ талаар Хүүхдийг Ивээх сангийн Украин дахь захирал хэлэхдээ “Хүүхдүүд амиа алдаж, шархдахаас гадна сэтгэлзүйн хувьд асар их хохирч байна. Тэд хайртай нэгнээ нүдэн дээрээ алдсан, тэд эцэг эхээсээ холдсон. Энэ хүүхдүүдийн төлөө яаралтай үйлдэл хийх хэрэгтэй байна” гэжээ. Өнгөрсөн жил л гэхэд Украин хүүхдүүд дунджаар 900 цаг буюу 38.3 өдрийг газар доорх хоргодох байгууламжид өнгөрөөсөн байна.
Эх сурвалж: SAVE THE CHILDREN