Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа. Чуулганы хуралдаанд нийт 68 гишүүн оролцсоноос 62 гишүүн дэмжиж, 91,2 хувийн саналаар баталлаа. Харин 8,8 хувь буюу 6 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэнгүй. Ингэснээр ирэх сонгуулиас эхлээд УИХ 126 гишүүнтэй байхаар болж байна. Ирэх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 78 гишүүнийг тойргоос сонгож, 48 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар парламенттад оруулж ирнэ.