БНАСАУ анхны сансрын хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөж байгаагаа зарласны дараахан пуужин хөөргөсөн гэж Япон, БНСУ-ын эх сурвалжууд мэдээлжээ. Япон улс өмнөд хэсгийн Окинава мужийн оршин суугчдад анхааруулга өгсөн ч дараа нь пуужингийн аюул өөрийнх нь нутаг дэвсгэрт оногдохгүй гэж мэдэгдсэн байна.
БНАСАУ өмнө нь АНУ-ын цэргийн үйл ажиллагааг хянах зорилгоор хиймэл дагуулаа зургадугаар сарын 11 гэхэд хөөргөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Харин Япон улс нутаг дэвсгэрт нь заналхийлсэн бүхнийг буудан устгахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.БНСУ-ын нийслэл Сөүл хотын оршин суугчид лхагва гарагийн өглөө агаарын дуут дохионы дуунд сэрж, нүүлгэн шилжүүлэхэд бэлдэхийг уриалсан мессежийг хүлээн авсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Гэхдээ эрх баригчид энэ мессеж нь алдаатай байсыг мэдэгдээд, буцаажээ.
Мягмар гарагт БНАСАУ-ын цэргийн хэлтсийн орлогч дарга Ри Пён Чол пуужин хөөргөх төлөвлөгөөгөө зарлаж, энэ нь АНУ болон БНСУ-ын "бодлогогүй үйлдлүүдийн" хариу гэж мэдэгдсэн байна. Тэрбээр улс орнуудыг "түрэмгий бодлого, амбицаа ил тод илчилж байна" гэж буруутгасан юм. БНАСАУ ийн Лхагва гаригт пуужин хөөргөхөөс өмнө АНУ-ын Төрийн департаментаас БНАСАУ-ын баллистик пуужингийн технологи ашигласан аливаа пуужин хөөргөх явдал нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хэд хэдэн тогтоолыг зөрчинө гэж мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: BBC