Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ. Хуулийн өөрчлөлтөөр гишүүдийн тоог 126 болгож нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, гишүүдийн тоог 126 болгож, үүнээс 78 гишүүнийг тойргоос сонгож, 48 гишүүнийг намын жагсаалтаар оруулж ирэх саналыг дэмжсэн юм.
Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бүх нийтийн амралт тул чуулганы хуралдаанаар өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахаар товтой байна.