Монгол Улсын Мэдээлэл технологийн үндэсний парк 2006 онд мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандарт болон мэдээллийн технологийн инженерийн мэргэжлийн шалгалтыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтний шалгалтын зөвлөл болох ITPEC-д анх гишүүнээр элссэн билээ.
ITPEC-ийн Гишүүн орнуудад дараах Азийн 7 оронд Япон, Тайланд, Мьянмар, Бангладеш, Филиппин, Вьетнам, Монгол гэх улсууд багтдаг. Энэхүү зөвлөл байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 35 удаагийн уулзалтыг гишүүн орнууддаа жилд хоёр удаа буюу зургаа болон арванхоёрдугаар саруудад зохион байгуулдаг билээ.
Тэгвэл тус уулзалт Монгол Улсад 2012, 2017 онуудад нийт 4 удаа зохион байгуулж ирсэн билээ. Энэ жил Монгол улсад зочлох ээлж таарч тавдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд хэлэлцээр хийж байна. Энэхүү хэлэлцүүлгээр 2023 оны намрын мэдээллийн технологийн инженерийн шалгалтад орох асуултыг хэлэлцэх сонгон шалгаруулах юм.
Зөвлөлийн уулзалтыг нээж ЦХХХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн дарга Б.Батцэцэг үг хэллээ. Тэрбээр "Цахим хөгжил харилцаа холбооны яам байгуулагдсанаас хойш энэ салбарын мэргэжилтэн ажилтныг бэлтгэх асуудал дээр бол гол анхаарлаа хандуулаад ажиллаж байна. Энэ асуудал нь манай салбар сайдын эрхлэх хүрээний асуудлын нэг. Энэ салбарт хүний нөөц дутагдалтай байгааг бол олон судалгаа харуулдаг. Энэ эрчээрээ бид нар яваад байх юм бол дараагийн 20 жилд хүний нөөцийг нөхөхөд үнэхээр хүндрэлтэй байнх. Энэхүү нөхцөл байдлыг хөндөөд ЦХХХ-ны сайд Н.Учрал ажлаа авсныхаа дараа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 12 сертификаттай ажилтныг салбарын бөгөөд харьяа байгууллагууддаа бакалаврын дипломтой нь дүйцүүлэн авъя гэдэг тушаал гаргасан. Манай салбарын харьяа байгууллагууд заавал бакалаврын диплом шаардахгүйгээр олон улсын Эсвэл сертификатыг авсан хүн хүнийг одоо ажиллуулах нөхцөл боломжийг салбартаа бүрдүүлсэн" гэдгийг онцолсон юм.
Мөн МТҮП-ын захирал Ж.Золзаяа "Манай байгууллагын хувьд Азийн энэхүү зөвлөлийн гишүүн орноор ажилладаг. Энэ хугацаанд 2700 гаруй шалгуулагч нар шалгуулснаас 400 гаруйхан тэнцсэн нь манай улсын хувьд бол нэлээн доогуур үзүүлэлт юм. Энэ нь юу харуулж байна вэ гэхээр бид цаашид мэдээлэл технологийн чиглэлээр хүний нөөцөө бэлдэх, ур чадвараа хөгжүүлэх чиглэл дээр бол маш их ажлуудыг хийх шаардлагатай байгаа нь харагдаж байгаа юм. Энэ жилийн онцлог бол Мэдээлэл технологийн үндэсний Парк дээр мэдээлэл технологийн шалгалт өгч байгаа хамгийн их залуучууд бүртгүүлж хамгийн их шалгалтад тэнцсэн буюу нийт ЕБС-ийн хүүхдүүд шалгалт өгснөөс 85 хувь нь тэнцсэн. Энэ нь өмнөх 3 жилээс өнөөдрийн энэ үзүүлэлт өссөн байгаа нь бас их таатай мэдээлэл. Цаашдаа манай байгууллагын хувьд 21 аймагтаа энэ шалгалтын төвөө байгуулах зорилготойгоор ажиллаж байгаа. Аль хэдийнээ 15 аймагтаа очоод энэхүү мэдээлэл технологийн суурь шалгалт, ахисан шалгалт, паспорт шалгалтынхаа талаар мэдээллүүдийгээ өгөөд танилцуулгаа хийсэн байна. 7 улсын одоо шалгалтад бүртгүүлэгчид 7 улстайгаа нэгэн цагт нэг дор авагддаг. Тэр шалгалтын цаадах дүрэм журам нь бол маш хатуу нууцлалтай явагддагаараа бас маш онцлогтой юм"
Энэхүү Азийн зөвлөл нь Япон улсад төвтэй ба Япон улсын асуулт боловсруулагчдын зүгээс жил бүрийн шалгалтын асуултын төслийг гишүүн орнуудаасаа авч дүн шинжилгээ хийснийхээ дараа бусад орнуудтайгаа хэлэлцээр зохион байгуулж үр дүнгээ гаргадаг хийдэг ажээ. Манай улсын хувьд Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь 2008 онд гишүүн орнуудын жишгээр асуулт боловсруулах Үндэсний зөвлөлийг байгуулж ажилласан юм. Тус зөвлөлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулийн багш нарын төлөөлөл ажиллаж байна.