АНУ-ын барби үйлдвэрлэдэг Маттел компани 2019 онд BTS-ийн хүүхэлдэйг гаргах болсон тухайгаа зарласан. Харин шинэ хүүхэлдэйнүүд BTS-ийн шүтэн бишрэгчдэд таалагдсангүй. Тэдний дунд “Энэ хүүхэлдэйнүүдийг алга болгох цорын ганц арга бол худалдан авч дуусгах юм” гэдэг шооч яриа хүртэл гарч амжжээ. Ийн худалдаанд гараад 4 жил болсны дараа уг хүүхэлдэйнүүд БНСУ-д гэнэт олон тоогоор, хямдралтай зарагдаж эхэлснийг цахим сүлжээнд шүтэн бишрэгчид нь хуваалцаж байна.
Тэд “Үүнийг худалдахаа зогсоо, харахаар нүд өвдөж байна…” гэх мэтчилэн сэтгэгдлүүдээ илэрхийлж эхэлжээ. Энэ хүүхэлдэйг 13,5 ам.доллароор худалдаалж байгаа юм байна. Хэдий BTS-ийн хүүхэлдэй шүтэн бишрэгчдэд нь таалагдахгүй байгаа ч эргэн худалдаанд олон тоогоор гарсан нь уг бүтээгдэхүүний эрэлт их байгааг харуулж байна гэж Koreaboo мэдээллээ.
Эх сурвалж: KOREABOO