Энэтхэгийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн эсрэг үргэлжилсэн жагсаалд оролцсон Энэтхэгийн шилдэг эмэгтэй бөхчүүдийг цагдаа нар баривчиллаа. Тодруулбал, олимпын тамирчин Винеш Фогат, Сакши Малик нар энэ жагсагчдын дунд байв.Энэтхэгийн хамгийн алдартай эмэгтэй бөхчүүдийн нэг Маликийн хэлснээр зарим жагсагчид тайван жагсаж байхад хүртэл цагдаа нар тэдэнтэй мөргөлдөж, биед нь халдаж эхэлсэн байна.
Харин цагдаа нар жагсагчдыг үймээн үүсгэж, хууль зөрчсөн тул саатуулсан гэдгээ мэдээлжээ. Өнгөрсөн сараас эхлэн тус улсын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Сингхийн эсрэг нэр бүхий эмэгтэй бөхчүүд эрчтэйгээр жагсаж, тэмцэж эхэлсэн. Гэвч Сингх тэдний хэлж байгаа бүх хэргүүдийг няцааж, жагсагчдыг улс төрийн захиалгатайгаар уг тэмцлийг зохион байгуулж байгаа гэсэн юм. Түүнчлэн эрх баригч нам, ерөнхий сайд Сингхтэй холбоотой гэдгийг жагсагчид хэлж, эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ олон улсын хэвлэлүүдэд мэдээлээд байна.
Эх сурвалж: CNN